Charge Up and Blast Preparation Operator
Listed on 2026-05-31
-
Engineering
Systems Engineer, Manufacturing Production, IT Specialist, Engineering Design & Technologists -
Manufacturing / Production
Systems Engineer, Manufacturing Production, IT Specialist, Engineering Design & Technologists
Орика компанийн хувьд өөрчлөлтийг авчирч ирээдүйг бүтээх хүч нь манай ажилтнууд өөрсдөө юм. Өдөр бүр дэлхий даяар манай хамт олон хөгжилд хөтлөх чухал нөөц баялагийг олборлоход туслан хувь нэмэрээ оруулсаар байна. 1874 онд байгуулагдсан манай хамт олон өргөжсөөр дэлхийн даяар 13 000 гаруй ажилтантай, уул уурхай болон барилгын тэсэлгээний салбарт тэргүүлэгч болсон билээ.
Таныг бидэнтэй нэгдэхийг урьж байна - учир нь бид уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг дижитал болон автоматжуулсан технологиор дамжуулан тодорхойлохоос гадна шинэ санаачлагыг түүчээлэх, шинэлэг ажлын арга барилыг дэмжин ажилдаг.
Цэнэглэгээний оператор нь гүний уурхай мөргөцөг дэхь тэсэлгээний өрөмдсөн шпур болно цооногийг аюулгүйгээр бэлтгэж, цэнэглэх үүрэгтэй мөн малталт болон мөргөцөгийн бэхэлгээ, агааржуулалт, нэвтрэх шаардалага аюулгүй байгааг шалган, аюултай нөхцөл байдлыг илрүүлэн мэдээлэх үүрэгтэй.
Энэ албан тушаал нь Оюу Толгой уурхайн талбарт байрлаж тэсэлгээчин болон гүний уурхайн үйл ажиллагааны багуудтай нягт хамтран ажиллаж, тэсэлгээний үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтайгаар гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Гүний уурхайн малталт болон мөргөцөгийг шалгаж бэхэлгээ, агааржуулалт, нэвтрэх нөхцөл аюулгүй байгааг баталгаажуулах
- Тэсэлгээний шпур болон цооногийг цэвэрлэх, уртыг хэмжих, нөхцөл байдлыг шалгаж баталгаажуулсны дараа цэнэглэхэд бэлтгэх
- Нурсан, бөглөрсөн, устай шпур цооног болон бэхэлгээний хувьд аюултай нөхцөл байдлыг илрүүлж мэдээлэх
- Батлагдсан тэсэлгээний паспорт болон зааврын дагуу тэсэлгээний шпур цооногийг бэлтгэж, цэнэглэх
- Мөргөцөгийн холболтын ажилд дэмжлэг үзүүлэн, ажлын талбайн эмх цэгцийг хангах , тэсэлгээчин болон үйл ажиллагааны багуудтай харилцаа холбоотой ажиллах
- Гүний болон ил уурхайн үйл ажиллагааны талаар анхан шатны мэдлэг туршлагатай, тэсэлгээний ажилд оролцож байсан эсвэл ижил төстэй ажлын туршлагатай байх
- Аюулгүй ажиллагааны журам, тэсэлгээний ажлын зааварчилгаа болон удирдлагын зааврыг дагаж мөрдөн ажиллах
- Бие бялдрын хувьд гүний уурхайн нөхцөлд ажиллах боломжтой, ээлжийн хуваарийн дагуу ажиллах хүсэлтэй байх
- Тэсэлгээчин болон үйл ажиллагааны бусад багуудтай хамтран ажиллах багийн ажиллагаа, харилцааны ур чадвартай байх
- Оюу Толгойн сайтын дүрэм журмыг мөрдөж ажиллах, аюулгүй ажиллагааг эрхэмлэж, үүрэг хариуцлага хүлээх чадвартай байх
Та бидэнтэй нэгдсэнээр олон улсын компанийн нэг хэсэг болж олон талт, хамтын ажиллагаатай соёлд өсөж хөгжих боломж нээгдэнэ. Бид таньд дэлхий даяарх…
(If this job is in fact in your jurisdiction, then you may be using a Proxy or VPN to access this site, and to progress further, you should change your connectivity to another mobile device or PC).